Өчигдөр буюу 7-р сарын 27-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хорооллын автобусны буудлын замд автобусны жолооч хүн мөргөж гэмтээжээ.
Тодруулбал тус замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААҮТГ-ын “Дэйвүү-106” маркийн автобусны жолооч Б явган зорчигч 59 настай эмэгтэй А-г мөргөсөн байна.
Улмаар зорчигч эмэгтэйг ГССҮТ-д хүргэжээ. Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг 5-н буудлын замд “Эрдэм транс” компанийн автобусны жолооч Э, T.Landcruiser, T.Kluger маркийн хоёр автомашинтай мөргөлдөж, зорчигч 2-5 насны гурван хүүхдийг гэмтээжээ. Өчигдөр улаанбаатар хотын хэмжээнд зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны нэг хүүхэд өртсөн байна. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо суудлын бүс тогтмол хэрэглэж, бага насны хүүхдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.