Өчигдөр орой 20.00 цагийн үед Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас хотын төв хэсэг усанд автжээ. Тодруулбал Чингис зочид буудлын зүүн тал, 84 дүгээр сургуулийн урд тал, Баянзүрх дүүргийн 1-8, 12-19 дүгээр хороон бүрэн усанд автсан байна. Мөн Дарь-Эх, Сэлхийн ойролцоох гэр хорооллын замууд болон "Богд-Ар" хорооллын орчмын зам үерийн усанд автаж, улмаар зарим замыг түр хугацаагаар хаасан байна.
Сэтгэгдэл (10)