МАН бүлэг дөрвөн сайдын асуудлаар хуралдаж, Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайван нэрийг татах шийдвэр гаргажээ.
Учир нь Авлигатай тэмцэх газар түүнийг “Ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх тайлбар иүүлсэн тул нэр дэвшигчийн нэрийг татахаар болсон байна. Харин бусад сайдад нэр дэвшигчийн тухайд асуудал үүсээгүй аж.
Түүнчлэн хуралдаанаар Эрчим хүчний сайдад П.Ганхүүг нэр дэвшүүлэхээр болж, шийдвэрлэсэн байна. П.Ганхүү нь Түлш, эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (1)