Монгол улсын иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтын Г-13-д заасан зүрхний хэм алдагдах өвчнийг өөрийн орондоо эмчлэх боломжтой боллоо.
7 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд зүрхний хэм алдагдалтай 20-68 насны 3 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 6 өвчтөнд Монгол эмч, мэргэжилтний баг Зүрхний хэм алдагдлын үеийн Электрофизиологийн шинжилгээ, радио давтамжит катетр аблаци эмчилгээг амжилттай хийж уг тусламж үйлчилгээг өөрийн эх орондоо нутагшуулах үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж эхэллээ. Тус тоног төхөөрөмжийг 1,2 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулсан байна.
Энэ төрлийн нэг удаагийн эмчилгээг гадаад оронд хийлгэхэд зөвхөн эмчилгээний зардалд 8000-30000$ шаардлагатай байдаг. Харин өөрийн эх орондоо энэхүү тусламж үйлчилгээг үзүүлснээр нэг эмчлүүлэгчийн эмчилгээнд нийт 10 - 15 сая төгрөг зарцуулсан ба нийт зардлын нэг иргэнд 8,0 – 13,0 сая төгрөгийн хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн ба нэг эмчлүүлэгч эмчилгээндээ өөрөөсөө дундажаар 1,7 – 3,0 сая төгрөгийн зардал гаргасан.