Хонь - (3/21-4/19)
Хонины ордынхон өнөөдөр зөвхөн өөрсөддөө найдахаас өөр аргагүй. Асуудал гарвал ямар арга хэмжээ авахаа та мэдэж байгаа. Шаргуу ажиллаж байгаа боловч хангалттай ашиг олохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Урагш ахих, ажлаа дуусгахад ямар нэгэн юм саад болоод байвал амрах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр ажил дээрээ хэт оройтох хэрэггүй. Харин гэртээ харьж тухлан сэтгэл хангалуун байх боломжийг бүү алд.
Үхэр - (4/20-5/20)
Гараг эрхэс танд сайнаар нөлөөлөх бололтой. Гэхдээ зөрүүдлэхээс илүү уян хатан байдал дээр болохыг зөвлөе. Хайр дурлалын хувьд романтик байх нь. Ганц бие Үхрийн ордныхоны хувьд нас тогтсон хүн анхаарлыг нь татах болно. Гэхдээ энэ нь оггхон ч буруу сонголт биш тул өөртөө итгэлтэй бай. Бат бэх харилцаа холбоо үүсгэнэ. Зарим Үхрийн ордныхоны цалин хөлс нэмэгдэж, аз жаргалтай гэнэтийн зүйлсээр дүүрэн байх болно.
Ихэр - (5/21-6/21)
Ямар нэг эрсдэлтэй алхам хийж, адал явдалтай учрах хүсэл таны бодлыг бүхэлд нь эзэмдэх бөгөөд хадгаламжаа дуусгаж мэдэх нь. Өнөөдөр азтай байх хэдий ч их хэмжээний мөнгө мөрийнд тавихгүй байхыг сануулая. Бизнес хөрөнгө оруулалт ашигтай байна. Таны сэтгэл тогтворгүй болох бөгөөд яг одооноос хайр сэтгэлийн асуудалд илүү нухацтай хандаж эхлэх хэрэгтэй.
Мэлхий - (6/22-7/22)
Түгшүүртэй уур амьсгал ноёлох бололтой. Хэрэв бизнесийн хамтрагч юм уу түнштэйгээ ярих асуудал байгаа бол өнөөдрийн хувьд маргаан эхлэхэд тохиромжтой цаг биш гэдгийг сана. Гэхдээ таны хамтрагч чинь одоо л яг болсон гэж үзээд зөрөлдөөн боловсон байдалтай байвал эерэг бөгөөд хэрэгцээтэй шийдэлд хүрэх боломжтой.
Арслан - (7/23-8/22)
Ажилдаа жижиг зүйлд ч хянуур, болгоомжтой ханд. Та хийх ёстой ажлаа хойш тавиад амрахаа илүүд үзэх бололтой. Харилцааны таарамжгүй байдал танай багийн үр бүтээлтэй ажлыг цалгардуулж магадгүй. Бусдад буруугаа тохохын оронд өөрөөсөө алдаа хай. Магадгүй бусдын үгийг сонсохгүй өөрийнхөөрөө аашилж байгаа нь та байж мэдэх юм. Хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд өөрөө хүндэл.
Охин - (8/23-9/22)
Өдөр тутмын тогтсон хэв маягаа эвдэж, өөрчлөлтөөс таатай байдлыг мэдэр. Бодит байдлыг үнэлэхдээ гадаад хүчин зүйлүүдийг мөн давхар харахыг хичээ. Танд өгч буй олон сайхан боломжоо алдалгүй ашигла. Өнөөдөр олон тооны ажлын санал хүлээж авах бөгөөд зарим нь таны амьдралыг өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд нөлөөлөх тул асуудалд бодитоор хандахыг зөвлөе. Энэ өдөр сүй тавьж, хуримаа төлөвлөхөд маш таатай өдөр байх болно.
Жинлүүр - (9/23-10/22)
Энэ сарын сүүлээр санхүүгийн байдал туйлын сайжирна. Хамтрагч тань таныг ажил мэргэжилдээ ахиц гаргахад туслана. Ганц бие жинлүүрүүд насан туршын ханиа олох болно. Ихэнх нь маш их эрч хүчтэй бөгөөд тэмцэл дунд амьдрах чадвартай хариуцлагатай байна. Юу хусэж байгаагаа тодорхойлсон бол түр хүлээ, таны замд санхүүгийн бага зэрэг саад байна.
Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр зах, дэлгүүр хоршоо хэсэх нь таны загатнасан газрыг маажих шиг болно. Ногооны газартай хүмүүс арчилгаа, усалгаагаа хийж, зэрлэгээ зулгаах байх. Харин сурагч, оюутан, багш, зохиолч, редактор ажилтай Хилэнцүүд энэ амралтын өдөр тоглож наргихын оронд ажлаа хийх бололтой. Та богино хэмжээний дамжааг сонирхож сурахыг хүсэх байх.
Нум - (11/22-12/21)
Од эрхэс таны амьдралд гэнэтийн эргэлт гарахыг анхааруулж байна. Гэхдээ энэ нь заавал эерэг хандлагатай байх албагүй аж. Сэтгэл санааны тогтворгүй байдал танаас хэсэгхэн хугацааны сэтгэл ханамжийн төлөө хий хоосон зүйл мөрөөдөж, эрсдэлтэй алхам хийхийг ятгана. Далайцтай зүйл хийх гэсэн хүсэл тэмүүлэл, ажлын дадлага туршлага дутмаг байдал сэтгэл хоёрдуулахад хүргэнэ.
Матар - (12/22-1/19)
Зарим үед өөрийгөө хөөргөж зоргоороо байхаас бүү ай, гэхдээ ихэрхүү зан бүү гарга. Матрынхан, ер нь юмны ард үлдэж хийх ажлаа багаас нь эхлэдэг. Зан байдлаа өөрчлөн өөрөөр эхлэхийг хичээ. Эрчүүдийн хувьд хамтрагчийн чадваргүй байдал, дотно харилцаанд эргэлзээ төрж, мөнгө явуулахаа зогсоож, хуримтлуулж эхлэнэ. Энэ нь таны санхүүгийн нөөц боломжинд нэмэлт хэрэгцээг бий болгох тул хамтрагчтайгаа ярилцаж зөвшилцвөл хоёулаа сэтгэл хангалуун үлдэнэ.
Бумба - (1/20-2/18)
Cap Матрын орд руу хөдөлж байгаатай холбоотойгоор ганцаараа байхыг хүсэх болно. Зөн совиндоо анхаарлаа бүү хандуул. Магадгүй хувийн орон зайгаа хамгаалахыг хүсэх ямар нэг шалтгаан танд байгаа. Сэтгэл санаагаа амар тайван байлгахын тулд гэрээсээ гарахдаа хаалгаа сайн түгжсэн эсэх мөн даатгалын хугацаа дууссан эсэхийг шалга. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авч сур. Хэн нэгний төлөө сайн зүйл хийвэл дагаад сэтгэл санаа сайхан болно.
Загас - (2/19-3/20)
Өнөөдрийн дэлхийн бөмбөрцгийн чиг хандлага тайван, дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай Загасныханд тохирохгүй юм. Та хайртай хүн, ах дүүгээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Түргэн зантай байсны хэрэггүй. Учрыг нь ойлготлоо та ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Хичээл зүтгэлтэй байж сайн шийдвэр гарга. Дэлгүүр хэсч байхдаа мөнгөө хэтрүүлэн үрхээс болгоомжил.