8 дугаар сарын гол мөрний сарын дундаж урсацын хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Хангай нурууны арын Хануй, өврийн Богд, Түй, Хэнтэй нурууны баруун хажуугаас усжих Туул, Хараа, Ерөө, ар, зүүн хажуугийн Хэрлэн, Сэлэнгэ мөрний дунд хэсэг болон, Орхон голын дагууд олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Харин Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Идэр гол Зүрх баг, Их Хянганы нуруунаас усжих Халх гол, Алтай нурууны Ховд гол Мянгад сум орчимд олон жилийн дунджаас ахиу бол Онон, Завхан, Булган голын хувьд олон жилийн дунджийн орчим байхаар байна.
8 дугаар сард ерөнхийдөө нийт нутгаар гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас 20-65 см бага байх хандлагатай байгаа хэдий ч Монгол Алтай нуруунаас эхтэй Ховд, Хангай нурууны арын Идэр, Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон орчимд голын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 20-55 см ахиу байх төлөвтэй байна.
Хэдийгээр ихэнх томоохон гол мөрний усны түвшин 8 дугаар сарын олон жилийн дунджаас бага, байх хэдий ч сарын зарим өдрүүдэд гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэн үерийн түвшинд хүрч , цөөхөн хоногоор үерлэж болзошгүй ба түр зуурын аадар борооны улмаас хуурай гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой Иймд гол мөрний сав газарт нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж, хуурай сайр, гуу жалгын ойролцоо болон ам тосох зэргээр бууж суурьшихгүй байхыг зөвлөж байна.