“Алдрын Од” одонг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болно. Энэ жил тус одогийн эзнээр "Харанга" хамтлаг тодроод байгаа бөгөөд шагналыг 13:00 цагт тус хамтлагийн гишүүдэд нийслэлийн удирдлагууд гардуулж өгөх юм байна.
Харин өнөөдөр орой 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох юм. Мөн тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно.