2014 оноос багш нарыг хийсэн ажлаар нь дүгнэж мөнгөн урамшуулал олгох журам хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэхүү урамшуулалд одоогоор нийт 1300 гаруй багшид гурван тэрбум орчим төгрөгийн урамшуулал олгоод байна.
Урамшууллыг төрийн өмчийн сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчид олгох бөгөөд ажлын үр дүнгээр нь тооцож байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг хамгийн сайн сурган хүмүүжүүлсэн багшид жил бүр урамшуулал олгодог. Мөн тавдугаар ангийнхнаас чанарын шалгалт авч, үүнээс шалгарсан багшид нэг жилийн цалинтай тэнцэх хэмжээний буюу зургаа орчим сая төгрөгийн урамшуулал олгодог юм.