УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид сонгогчдод мөнгө тараах хууль бус ажиллагаа явуулсан гэх албан бус мэдээллүүд сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд цацагдаж байсан.
Тэгвэл Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид сонгогчдод хууль бусаар их хэмжээний мөнгө тараасан болохыг мөрдөн байцаалтын явцад олж тогтоосон талаар Прокурорын байгууллагаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар сонгогчдын саналыг худалдаж авахаар мөнгө тараасан гэх нэр дэвшигчдийн шадар туслах, ухуулагчдад эрүүгийн хэрэг үүсгэн ПЕГ-аас хяналт тавин ажиллаж байгаа аж.
Дашрамд дуулгахад, Сүхбаатар, Багануур дүүргийн 61 дүгээр тойрогт МАН-аас Сү.Батболд, 62 дугаар тойрогт Ц.Цогзолмаа, 59 дүгээр тойрогт Д.Цогтбаатар нар тус тус нэр дэвшин өрсөлдөж сонгуульд ялалт байгуулсан юм.
Сэтгэгдэл (40)