Засгийн газрын 2016-2020 оны хүртэлх мөрийн хөтөлбөрийг боловсруулж байна. Энэхүү хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахалж байгаа юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд хийх ажлууд нь багтсан байгаа. Иймээс Засгийн газрын сайд нар салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж санал солилцохоор төлөвлөжээ. Өнөөдөр гэхэд боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхантай уулзаж санал солилцлоо.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барих гэнэ.
Сэтгэгдэл (2)