Өнгөрөгч амралтын өдөр нийслэлийн засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотод шинээр баригдаж байгаа болон өргөтгөл хийж буй сургууль, цэцэрлэгүүдээр өөрийн биеэр явж танилцжээ. Энэ үеэрээ тэрээр, цэцэрлэгийн бүртгэлийн явцад хүүхдээ амар хялбар аргаар цэцэрлэгт өгөх гэсэн эцэг эхчүүд эрхлэгч багш нарт авлига өгч, авдаг гэх гомдол их гардаг. Тиймээс Авлигатай тэмцэх газартай хамтран цэцэрлэг сургуулийн бүртгэлд хяналт тавьж ажиллана” хэмээсэн юм.
Тэгвэл АТГ-аас “Авлигатай тэмцэх газраас цэцэрлэг сургуулийн бүртгэлийг хянаж шалгана гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Өмнө жилүүдэд боловсрол болон эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн энэ жишгээр ажиллаж байгаа. Тэрнээс цэцэрлэгийн багш ажилчдыг хянаж шалгана гэдэг ташаа мэдээлэл. Авлигатай тэмцэх газраас боловсролын салбарт авлигаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хэзээд авч ирсэн” гэлээ.
Сэтгэгдэл (2)