УИХ-дахь МАН-ын бүлэг болон тус намын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой хамт УИХ–ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбрийг УИХ-ын даргад өргөн барихаасаа өмнө намын бүлэг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүдийн санал сэтгэгдлийг тусгахаар хуралдаж байгаа аж.
Дашрамд дурдахад, энэ сарын 25-ны өдөр буюу энэ долоо хоногт ээлжит бус чуулган хуралдаж магадгүй гэх мэдээлэл байгаа юм.