Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 356 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 269 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 18 бүртгэгдэж, 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 4. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Хоёр хүүхэд осолд өртөж эмнэлэгт хүргэгджээ
СБД-ын нутаг Япон цэргийн цогцолборын хойд замд N.Laurel маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 05 настай эрэгтэй Е, 03 настай эрэгтэй М нар гэмтжээ.
Согтуу жолоочийн балгаар 3 хүн гэмтжээ
СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Хар хорин захын хойд замд H.Accent маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон H.Accent маркийн Б, T.Estima маркийн Д жолоочтой авто машинуудтай мөргөлдөж жолооч 29 настай эрэгтэй Д нарын 3 хүн гэмтсэн. Хөдөө орон нутагт: Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6-р баг Өлзийт сумын гүүрний баруун асфальтан замд T.Passo маркийн Д жолоочтой авто машин онхолдож зорчигч 25 настай эмэгтэй С-ийн амь нас хохирсон байна.
Сэтгэгдэл (1)