2016 оны 08 дугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.