Тариаланчид, хадланчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны 08 дугаар сарын 29-нөөс 09 дугээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Наймдугаар сарын 29-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо, 31-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 29, 1-нд зарим газраар, 30, 31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 30-1-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.