Хонь
Юу ч хийсэн үр дүн сайн байна. Зарим Хонь тоглож хайран цагаа өнгөрөөж магадгүй. Цаг өнгөрөх тусам ажлын бүтээмж буурах тул аль болох өглөөгүүр гол ажлаа хийж дуусга. Өдрийн цайны уулзалт зохиовол хоолны дэглэмд таагүй нөлөөлөх учраас урьдчилан төлөвлөж тохиромжтой хоол бэлд. Аль аль талд ашигтай бол буулт хийж болно.
Үхэр
Боловсрол мэдлэгтээ цаг хугацаа гарга. Ажлын бүтээмжинд саад учирч магадгүй. Тиймээс өөртөө чөлөөт цаг гаргах хэрэгтэй. Аялалд явах нь чухал байж болох юм. Хайртай хүн тань магадгүй ганцаараа аялах төлөвлөгөөнд чинь дурамжхан байна. Аль болох өөрийгөө ойлгуулахыг хичээж, ятгах хэрэгтэй. Хэсэг хугацаанд ч болов өөртөө чөлөө олгож ганцаар аялах нь таны цаашдын ажилд эрч хүч өгнө.
Ихэр
Өнөөдөр та маш их ядрах бөгөөд өөртөө амрах боломж олго. Хэрвээ танд ажлын байрнаасаа холдох боломж байхгүй байгаа бол оюун санаагаа сэргээхийн тулд бага зэрэг бясапгал хийхэд гэмгүй. Хайртай хүн тань өөрийн чинь хувьд хичнээн чухал хүн болохыг ойлгуул. Ажлаа түр хойш нь тавьж хайртай хүндээ илүү их анхаарал тавьж хайр дурлалаа үргэлж сэргээж байхыг сануулж байна.
Мэлхий
Энэ өдөр шийдэмгий бөгөөд идэвхтэй байх болно. Од гарагсийн хүч таны талд байгаа учраас хүсэл зорилгынхоо төлөө амжилттайгаар урагшлах боломж танд бүрэн дүүрэн байна. Таны хүрэхийн төлөө зүтгэж байгаа мөрөөдөл гэж бий. Энэ чинь бодит биелэл болж үр өгөөжөө өгнө. Таны удирдан зохион байгуулах чадвар нэмэгдэж, бусдад нөлөөлөх чадвар өсөх нь илэрхий байна. Асуудал шийдвэрлэх чадвар тань өндөр байх болно.
Арслан
Та өдрийн цагаар болзоонд явах нь. Жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ажлын байрандаа улстөр ярих нь цаг үрсэн ажил юм. Орой тийш хайр дурлалын талаарх бодол эргэлдэж ажилдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлэх хэцүү л байх болов уу. Өрсөлдөгч тань саад болж мэдэх ч ямар нэг алхам хийхдээ шийдмэг зоригтой байгаарай.
Охин
Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө тийм ч таатай биш байна. Залхуутай байдлаас гарахын тулд амьдралдаа томоохон өөрчлөлт хий. Хүүхдүүдтэйгээ харьцахад хүндрэлтэй байх магадлалтай. Тайван хүлээцтэй байж чадвал хүссэн үр дүндээ хүрнэ. Гэхдээ ирсэн урилга бүрт зөвшөөрсөн хариу хэлэхээсээ өмнө дотоод дуу хоолойгоо сонс. Гэр бүлд тань удахгүй баярт үйл явдал тохиох гэж байгаа бол эртнээс мөнгөө хэмнэхийг сануулж байна.
Жинлүүр
Гэр бүлийн харилцаанд захирагдсаар байх болно. Одоо л ажлаа хийж эхлэхгүй бол амжихгүй нь. Хэрэггүй зүйлээ хойш тавих нь амьдарлын нэгэн алхам. Ямар нэгэн нандин зүйлээ санаснаар багын дурсамж санагдана. Гэвч өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, ирээдүй рүүгээ харж аливаа ажлыг зориггой хийхийг хичээ. Сайхан боломжгарч ирж таны амьдралыг өөрчилж магадгүй.
Хилэнц
Хэдэн од гарагийн энерги энэ өдрийг сонирхолтой болно. Хэрвээ та өөртөө сайн анхаарал тавьж чадахгүй бол одоогийн байгаагаа алдахад хүрч мэднэ. Илүүдэл жинтэй Хилэнцүүд өдрийн цагийн хуваарьд бага зэрэг биеийн дасгал оруулж өгөхийг хичээх хэрэгтэй. Шатаар явган өгсч буух зэрэг нь богино хугацаанд маш том өөрчлөлт дагуулна. Ам нээхээс өмнө хэлэх үгээ сайтар тунгаа, анхаар. Ажлынхантайгаа найрсаг, нөхөрсөг байснаар багаар хамтран сайн ажиллахад тустай.
Нум
Эрэгтэй Нумуудыг болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Жолооны ард болон зам хөндлөн гарахдаа анхаарал болгоомжтой байхыг од эрхэс анхааруулж байна. Эмэгтэй Нумуудад ээлтэй байна. Тэдэнд гэнэтийн аз таарах, хайр дурлалын асуудлаа шийдэх маш таатай боломжийг од эрхэс олгож байна. Санаачилгыг гартаа ав. Нөгөө хүнээсээ тусламж ирэхийг бүү хүлээ. Бүхнийг өөрөө гардан хийсэн нь дээр.
Матар
Өнөөдөр бол ажлын ачаалалтай, дотоод сэтгэлийн зөрчилтэй тул байдал илүү тогтворгүй байх болно. Туршлагатай ч гэсэн чухал ажлуудаа жагсаан бичиж дага. Салан задгай, зохион байгуулалтгүй байдлаас зайлсхий. Бах таваа хангах, шүүмжлэх байдлаа хязгаарлахгүй бол гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа муудах төлөвтэй. Нэр хүндтэй холбоотой гэнэтийн үсрэлт таныг урагш ахиулах ч та өөртөө байгаа бүх нөөц боломжоо шавхана.
Бумба
Гэрээсээ гадуур амралтаа өнгөрүүл. Өдөр тутмын тогтсон дэглэмээ өөрчлөх нь хөршүүдийнхээ тухай мэдэж авахад тустай. Бүтээлч чадвараа харж урам зоригоо сэргээ. Хүүхдээ зусланд амраах хөгжилтэй байх болно. Тэгээд ч зусланд эзэмшсэн чадваруудаа танд зааж өгөх байх. Орой гадаа гал түлэн эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ баяр хөөрөө хуваалц. Хуучин дурсамжуудаа эргэн дурсаж ирээдүйгээ төсөөлөн ярилцах нь танай гэр бүлийн гишүүдийг илүү ойр дотно болно.
Загас
Хэдийгээр өглөөний цагууд сайхан хөгжилдөх боломж олгох ч, өдрийн ихэнхэд нь олон нийтийн төлөвлөгөө тань ямар ч саадгүй явах болно. Үд дундад ихэнхи Загаснуудын санаанд эрүүл мэнд, үүрэг хариуцлага, бусдад туслах гэсэн бодол орж ирнэ. Өнөөдөр жинхэнэ төрөлхийн халамжлах зан тань илэрч, та нарын ихэнхи нь ядууст туслах болно. Харин театрт үзвэр үзэж өнгөрөөх нь сэтгэл санаа тогтвортой сайхан болох сайн талтай.