Шведэд ажиллаж амьдарч буй сурагчид эцэг эхчүүддээ зориулж хүүхдүүдээ хэрхэн сайн сургуульд суралцуулах вэ гэдэг талаар бага зэрэг мэдээлэл хүргэе! Эцэг эхчүүд маань биднээс Шведийн хамгийн сайн сургуулиуд ямар сургуулиуд болох хэрхэн хүүхдээ суралцуулах зэргийг их асуудаг л даа.
Өдрийн сонин/ Dagens nyheter Шведийн хамгийн шилдэг буюу тухайн сургуулиудыг төгсөгчид нь дүнгийн хамгийн өндөр үнэлгээ/ meritvärde авсан эдгээр 20 сургуулийг жагсаасан байдаг. Хэрэв хүсвэл доорх линкээр орж үзээрэй!
http://www.dn.se/nyhe…/har-ar-skolorna-med-hogst-meritvarde/
Шведийн дунд сургууль нь 9 жил байдаг буюу төгсөхдөө сурагчид 16 төрлийн хичээл дээр хамгийн дээд тал нь 320 оноо авах боломжтой байдаг. 2014 оноос хойш орчин үеийн хэл/ Moderna språk хичээл нэмэгдээд 340 оноо авах боломжтой болсон байгаа.
Эх хэлний хичээл дээр авсан үнэлгээ энэхүү оноонд ордог гэдгийг хэлэхэд таатай байна.
Тиймээс хүүхдүүддээ эх хэлнийх нь хичээлийг захиалахаа бүү мартаарай! Яг өдийд эх хэлний хичээлийг үзэх өргөдөл өгөх ажиллагаа явагдаж байгаа, бүх сургууль дээр.
Шведийн хамгийн шилдэг 20 сургууль
Stockholms internationella Montessoriskola (Stockholm), 289,5
Fredrikshovs slotts skola (Stockholm), 289,4.
Enskilda gymnasiet, grundskola (Stockholm), 288,3.
Engelska Skolan Norr (Stockholm), 282,2.
Futuraskolan Lidingö (Lidingö), 282,1.
Kunskapsskolan Saltsjöbaden (Nacka), 281,1.
Adolf Fredriks musikklasser (Stockholm), 279,7.
Videdals privatskolor (Malmö), 278,5.
Höglandsskolan (Stockholm), 278,3.
Musikskolan Lilla Akademien (Stockholm), 277,2.
Skanör Falsterbo Montessoriskola (Vellinge), 275,8.
Europaportens grundskola (Malmö), 275.
Carlssons skola (Stockholm), 274,9.
Franska Skolan/Ecole francaise (Stockholm), 273,9.
Engelska Skolan i Bromma (Stockholm), 273,5.
Alfaskolan (Solna), 273,2.
Bilingual Montes.school Lund (Lund), 273,1.
Äppelviksskolan (Stockholm), 271,5.
Utbildning Silverdal, gr (Sollentuna), 270,6.
Täby Friskola-Enhagen (Täby), 270,4.
Стокхольмд одоогоор 269 ЕБ-н дунд сургууль,44 тусгай дунд сургууль байна.
Эдгээрээс гадна сайн сургуулиуд олон бий, энэ хэдэн сургуулиуд бол топ сургуулиуд гэж хэлж болох байх. Хэрэв та нар хүүхдийнхээ суралцаж байгаа сургууль хэр өндөр үнэлгээтэй/ meritvärde- тэй байгааг мэдэхийг хүсвэл энэ линкрүү хүүхдийнхээ явдаг сургуулийн нэрийг бичээд ороод хараарай!
http://valjaskola.se/servlet/Satellite…
Мөн хүүхдээ ямар сургуульд оруулахаа хараахан шийдээгүй бол эндээс сургуулиудын талаар илүү мэдээлэл авч болно.
http://www.stockholm.se/-/Jamfor/…
Шведэд улсын болон хувийн сургуулиуд байх бөгөөд бүгд төлбөргүй, хэрэв таны хүүхэд улсын /kommunal сургуульд орох бол гэрийн хаягийнхаа дагуу ойролцоох сургуульд орох боломжтой. Харин хувийн/fristående сургуульд суралцах бол зайлшгүй дараалалд зогсоно.
Зарим сургуулиудад хэдийгээр дараалалд зогссон ч гэсэн шалгалт өгдөг. Жишээлбэл Engelska skola, сонирхуулахад Internationella Engelska skola-англи хэлний шалгалт авдаг энэ сургуульд одоогоор 7000 хүүхэд дугаарт зогсож байна.
Шведүүд хүүхдүүдээ бараг хэдхэн сартайгаас нь эхлээд сайн сургуулиудад дараалалд зогсоодог,аль болох эртнээс зогсоох нь магадлал өндөртэй шүү!
Гэхдээ зарим сургуулиуд хэдэн оны хүүхэд дараалалд зогсоно гээд заасан байдаг. Дийлэнх тусгай чиглэлийн болон олон улсын программтай гадаад хэлний / internationell inriktad гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд 4-р ангиас эхэлж элсэлтээ авдаг.
Мөн урлагийн сургууль элсэлт авах тусгай хугацаатай байдаг тэр хугацаанд нь багтаж бүртгүүлээд шалгалт өгч улмаар тэнцвэл орох эрхтэй болдог. Жишээ нь
дуу хөгжмийн хамгийн нэртэй Adolf Fredriks musikklasser хэмээх сургуульд жилд 1400-1800 сурагч шалгалт өгдөг. 10 % нь энэ сургуульд орох эрхээ авдаг. Хүү, охин тань дуулах авьяастай бол шалгалт өгүүлээд үзээрэй! Миний охин энэ сургуульд элсэн орсонд би их баяртай байгаа. Энэ талаар илүү мэдээлэл өгч болно. Энэ доор хаяг нь байгаа.
http://adolffredriksmusikklasser.stockholm.se
Би доор дараалалд зогсох боломжтой зарим сургуулиудын хаягийг хавсаргалаа. Та нар хаягийн дагуу орж сонирхоод хүсвэл хүүхдүүдээ бүртгүүлээрэй!
1.http://stims.se
http://stims.se/?page_id=4102
2.Fredrikshovs Slotts Skola
http://www.fredrikshov.se/?page_id=179
Internationella Engelska skola
3.http://engelska.se/choose-school
4.Kunskap skola
http://www.kunskapsskolan.se
5.Musikskolan Lilla akademin
http://lillaakademien.se/ansokningar/
6.Carlssons skola
http://www.carlssonsskola.se/ansokan/
7.Franska skola
http://www.franskaskolan.se/54-2/ecole-francais-en-francais/
8.Utbildning Silverdal
http://utbildningsilverdal.se/
9.Täby Friskola Enhagen
http://www.tabyfriskola.se/Enheter/
10. Аlfa skolan
http://www.pysslingen.se/alfaskolan/
Зарим сургуулиуд тэр дундаа жишээ нь Internationella Engelska skola, Kunskapskola олон салбартай байдаг боловч салбар бүхэн ижил түвшинд биш гэдгийг бас анхаарна бизээ!
Монголын маань үрс улам олон болж,хүний газраас эрдмийн дээдийг өвөрлөн, дэлхийн түвшинд нэрээ дуурсгах болтугай гэсэн ерөөлийг өргөе!
Та бүхэндээ амжилт хүсье!
Батчулууны Энхтуяа
2016 он Стокхольм хот