Монголын хамгийн том сургууль гэгддэг МУИС-д өнгөрсөн хавар аудитын шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус сургуулийн захирал Р.Бат-Эрдэнэ 5,8 тэрбум төгрөгний зөрчил гаргасаныг илрүүлжээ. Мөн сургалтын хөтөлбөргүй оюутан элсүүлдэг, тусгай зөвшөөрөлгүй мэргэжлээр элсэлт авдаг зэрэг ноцтой зөрчил гаргасныг тогтоосон байна.
Р.Бат-Эрдэнэ захирал нь Төрийн албаны зөвлөлөөс хууль бусаар томилогдсон нь тогтоогдсон боловч өмнөх сайд Л.Гантөмөрийн өмгөөллийн хүчинд МУИС-ийн захирлаар ажилласаар өнөөг хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хамгийн гол нь энэ хүнийг томилогдсоноос хойш түүний санхүүгийн хариуцлагагүй байдал тус сургуульд хэрээс хэтэрчээ. Тиймээс Р.Бат-Эрдэнэ захиралд хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэж үзэх хүмүүс байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (33)