Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөлийг хэлэлцэх эсэх, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Тодруулбал, хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах асуудлыг хэлэлцсэн юм.
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын хувьд цаг хугацаа болоод хөрөнгө мөнгөний гачигдалтай байгаа тул хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахаас өөр аргагүй болсон гэж тайлбарлалаа.
Харин АН-ынхан уг хуулийг хойшлуулахыг эсэргүүцэж байсан юм.
Т.Энхэлээ