Хэрэглэгч гэж хэн бэ?
Хэрэглэгч гэдэг нь бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг хэлнэ.
Хэрэглэгч та ахуйн хэрэгцээндээ бараа, бүтээгдэхүүн худалдан авахдаа дараах зүйлсийг шалгаарай.
• Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны болон бусад таних тэмдэг, таницын код
• Барааны зориулалт, хэрэглээний шинж чанар
• Барааны орц, найрлага, хадгалах, хэрэглэх арга
• Бараан нэр төрөл, үнэ
• Барааны хэмжээ, хэмжих нэгж
• Барааны баталгаат болон эдэлгээний хугацаа
• Барааг зөв хэрэглэх тухай заавар
Хэрэглэгч согог гэмтэлтэй, иж бүрдэлгүй, тоо хэмжээ, чанарын шаардлага хангаагүй бараа борлуулсан худалдагчид барааны доголдлыг арилгуулах, хохирлоо нөхөн төлүүлэх талаар дараах шаардлагыг гаргах эрхтэй.
• Баталгаат хугацааны дотор хэрэглэгчийн буруу биш шалтгаанаар тухайн бараа хэрэгцээ хангахгүй, нуугдмал согог гэмтэлтэй нь илэрвэл худалдагч түүнийг солих, эсхүл хэрэглэгчтэй тохиролцсон хугацаанд үнэ төлбөргүй засвахлах. Хэрэв ийм боломжгүй болон хэрэглэгч шаардсан бол барааны үнэ хөлсийг бүрнээр, эсхүл зөрүүг буцаан олгох
• Барааны үнийг доголдлын хэмжээтэй дүйцүүлэн бууруулах
• Гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу барааг хүлээн авахаас татгалзах, эсхүл үнийг тооцож авах
• Доголдолтой барааны оронд тухайн доголдолгүй бараагаар солих, эсхүл барааг буцаан өгч, үнийг тооцож авах.
ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ
(Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулиас)
5.1. Хэрэглэгч зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй.
5.2.Хэрэглэгч баталгаат болон эдэлгээний хугацааны дотор барааны чанар, аюулгүй байдлаар хангагдах эрхтэй.
5.3.Хэрэв үйлдвэрлэгч удаан хугацаанд хэрэглэх бараанд баталгаат хугацаа тогтоогоогүй бол барааг худалдан авагчид шилжүүлсэн өдрөөс эхлэн хэрэглэгч хуульд өөрөөр заагаагүй бол 6 сарын хугацаанд барааны чанар, аюулгүй байдлын баталгаа авах эрхтэй.
5.4.Бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаагүйгээс хэрэглэгчийн амь насанд аюул, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсны төлбөрийг Иргэний хуулийн арван найм, тавин хоёрдугаар бүлэгт заасны дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхтэй.
5.5.Хэрэглэгч чанаргүй бараа, ажил, үйлчилгээний улмаас зөрчигдсөн эрхээ хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаар дамжуулан хамгаалуулах эрхтэй.
5.6.Хэрэглэгч холбогдох баримт бичгийн дугаар, лизенц олгосон байгууллагын тухай мэдээлэл, үйлдвэрлэгчээс барааны талаар холбогдох хяналтын байгууллагаас олгосон зөвшөөрөл, чанар, аюулгүйн баталгаажилтын дүгнэлтийг шаардан үзэх эрхтэй.
6.2.Бараанд биет байдлын доголдол /тоо, хэмжээ, чанар, хугацаа/ болон эрхийн зөрчил илэрвэл хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд буюу хугацаа заагаагүй бол нэн даруй уг гэм хорыг арилгах буюу учирсан хохирлыг нөхөн төлөхийг худалдагчаас шаардах эрхтэй.
7.1.Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй.
8.1.Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн буруугаас хэрэглэгчид учирсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хэрэглэгчийн шаардлагыг үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч биелүүлэхээс татгалзсан тохиолдолд энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
9.1.Хэрэглэгч хэрэглээний соёл эзэмших, энэ талаар сурах бололцоогоор хангагдах эрхтэй.
Хэрэглэгч таны эрх зөрчигдсөн бол өргөдөл гомдлоо хэрхэн гаргахыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Сэтгэгдэл (1)