УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр, сууриа илэрхийллээ. Хуул зүйн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Энэ хуульд зааснаар бүс болгонд нээлттэй хаалттай шорон барих шаардлага үүсч байна. Ингэснээр 1491 албан хаагч нэмж авна. Цахим гав хэрэглэхэд төсвөөс мөнгө шаардлагатай байгаа юм” гэсэн хариулт өгсөн юм. Харин холбогдох албаны төлөөлөл “Хорих ялын доод хэмжээ долоо хоногоос эхэлж байгаа. Үүнтэй холбоотой төвлөрсөн хорих ангид хориод байх боломжгүй тул Говьсүмэр, Говь-Алтай, Увс зэрэг аймагт хорих анги барих шаардлага бий болоод байгаа юм. Үүнээс улбаалж 720 гаруй хүний орон тоо нэмэгдэнэ. Мөн түүнчлэн гэрийн хорионд хяналт тавих албан хаагч нарын орон тоо шаардлагатай.Өөрсдөө хийх ёстой ажлаа хийгээгүйн улмаас алдааг нь засч байхад та нар өмнөх Засгийн газрыг шүүмжиллээ гэх юм. Хэрэв тавдугаар сард хуулийг ёсчлон батлаад, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдчихсэн бол өнөөдөр хэрэгжих бүрэн боломжтой. АН-ын бүлгийн хурал дээр би мэдээлэл хийсэн. Бүлгийн хурал нь хурал шиг хуралдаагүй. Байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн суучихсан байсан. Бүлгийн хурлаа хууль дүрмээр нь хийж байгаарай. Хууль бус юм хийчээд хууль бусаар хүн байцаах гээд байвал үгүй шүү. Хууль хэрэгжих боломжгүй болсноос болоод хойшлуулахаар Засгийн газар дангаараа оруулж ирж байгаа юм биш. Холбогдох албанаас санал авсан. Эдгээр байгууллагаас ирсэн санал надад байж байна. Яагаад гэвэл дээрх таван хууль ёсчлон батлагдаж байж бэлтгэл хангах ёстой байсан. Үүнийг та бүхэн зөв ойлгоорой” гэлээ.
Сэтгэгдэл (12)