Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах саналыг Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Уг нь тус хуулийг маргаашнаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч ийнхүү хойшлуулж байна. Хэрвээ дээрх хуулиуд хэрэгжээд эхэлбэл олон хүний эрүүгийн нөхцөл байдал сайжирна. Гэтэл эрх баригч МАН-ынхан ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл тус хуулийн хэрэгжүүлэх хугацааг хойшлуулж байна гэх шүүмжлэлийг олон хүн хэлж байгаа юм. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй гэдэг явуулга гэх хардлага ч байгаа аж.
Тиймээс МАХН-ынхан хуралдаад “Үнэхээр ганцхан хүний эсрэг ингэж байгаа бол манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орох шаардлагагүй. Яагаад гэвэл, үүний цаана маш олон хүний эрхийн асуудал бий. Ганцхан хүнээс болж тэр хүмүүсийн амьдралд нөлөөлөх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байж болно” гэж шийдсэн хэмээн тус намын дэд дарга Э.Эрдэнэжамъяан мэдэгджээ. Тус нам гүйцэтгэх товчооныхоо хурлаар ч энэ тухай хэлэлцсэн байна. Хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр ч сонгуульд орохгүй гэж намынхандаа хэлжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (32)