Маргааш хичээлийн жилийн анхны өдөр. Их, дээд сургуулиуд 11:30 цагаас, Ерөнхий боловсролын сургуулиуд 8:00 цагаас нээлтээ хийнэ.
Ерөнхий боловсролын сургуулиуд:
- 08:00-08:40 цагт Хичээлийн шинэ жилийн нээлт хийнэ.
- 09:00-09:40 цагт "Монголын нууц товчоо" хичээлийг 1-12 дугаар ангийн бүх бүлгүүдэд зохион байгуулна.
- 10:00-11:00 цагт МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын нэр ертөнцийн чихнээ" сэдвээр теле хичээл заана. Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр шууд нэвтрүүлнэ. Мөн "Монголын нууц товчоо" хичээлийн агуулга, арга зүйг "Монгол бахархал" сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулах аж.
Мөн автомашины дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Тодруулбал, маргааш 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
24tsag.mn