Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маргааш хичээлийн шинэ жилийн баярт оролцож, багачуудад баяр хүргэнэ. Тэрбээр Нисэх дэх нийслэлийн долдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор болжээ.