УИХ-ын дарга М.Энхболд Нийслэлийн I сургуулийн нээлтэд оролцлоо. Тэрээр тус сургуулийг 1982 онд төгсчээ. Тэрээр энэ үеэр төрөлх сургуульдаа иж бүрэн 20 компьютер бэлэг болгон гардуулав. Мөн тус сургуулийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа бага дунд боловсролын мэргэжилтнүүд болон тус сургуулийн үе, үеийн гавьяат багш нар оролцлоо.
24tsag.mn