МАН-ынхан ялчихвал хүнд нөхцөлд засгийн эрх барихаа мэдэж л байсан. Мэдсэн мөртлөө худал амалж ард иргэдийн саналыг хуурч авсан болох нь сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүдээс нь харагдаж байна. Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт бус зайлшгүй хийх ажлын дараалал байх ёстой. Гэтэл эрх баригч МАН сайхан амлалтаар иргэдийн тархийг угааж засгийн эрхийг атгачихаад одоо амласныхаа эсрэг шийдвэрүүдийг гаргаж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эдийн засгийн нөхцөл байдал хүнд учраас МАН амлалтаа биелүүлж чадахгүй байна. Хэрвээ эдийн засгийг сэргээж чадвал сонгуулийн өмнөх жилээс эхлэн амлалтаа биелүүлж эхэлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр МАН-ынхан мөрийн хөтөлбөрөө огт хэрэгжүүлэхгүй явж байгаад л сонгуулийн өмнөхөн иргэдийн итгэлийг олох гэж баахан ажиллах гэнэ. Тийм зүйл байж болно гэж үү. Ингээд МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг нь эргэн нэг харцгаая.
МАН АМЛАЛТ
ХҮҮХЭД: Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно.
ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ: Үндэсний тэтгэлэг 70200 үргэлжлүүлэн олгоно. Өндөр хөгжилтэй улсуудын их дээд сургуулиудад баклавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
АХМАД: Ахмадуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.
ТАТВАР: Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй.
ТӨСӨВ: Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлж, алдагдлыг бууруулна.
ГЭР БҮЛ: Аз жаргалтай гэр бүлийн хүрээнд орлогыг нь нэмж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
ЗЭЭЛИЙН ХҮҮ: Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.
АЖ, АХУЙ НЭГЖҮҮДЭЭ ДЭМЖИХ: Бизнес дэх төрийн дарамт шахалтыг багасгаж, үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ.
|
БИЕЛЭЛТ Санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн зургадугаар сараас хойш хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд нь олгохоор болсон. Хэрвээ улс мөнгөтэй болбол үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэж буй. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулсан.
Оюутны тэтгэмж 70 мянган төгрөгийг зогсооно. Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй. “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсооно.
УИХ-аас өнгөрсөн онд баталсан Хамтын тэтгэврийн тухай хуулийг цуцалж, гэр бүлийн хүн нь нас барахад тэтгэврийг нь авдаг тогтолцоог болиулна. Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмнэ. Тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг байсан. Үүнийг болиулж 1-12 сарын дундажтай тэнцэх мөнгө өгнө.
Төсвийн тодотголоос хүн амын орлогын албан татвар, аж, ахуй нэгжийн орлогын албан татвар зэрэг найман төрлийн татвар нэмэгдэнэ. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авна.
Төсвийн зардлыг танасан өндөр албан тушаалтнуудын цалин, хангамжийг бууруулахаас татгалзсан. Төсвийг ДНБ-ий -18.2 хувьтай тэнцэх алдагдалтай батлахаар хэлэлцэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг эргүүлэн татсан. Өрхийн орлого жилийн өмнөхөөс 101.3 мянган төгрөг буюу 10.4 хувиар буурсан.
Монгол банк чиглүүлэгч хүү болох мөнгөний бодлогын хүүгээ огцом өсгөж 15 хувь болгосон нь бусад зээлийн хүүг өсгөх суурь нөхцлийг бүрдүүлсэн.
Төв банк мөнгөний бодлогын хүүгээ 15 хувь болгон өсгөсөн нь аж, ахуй нэгжүүд банкуудаас зээл татах, цаашлаад бонд, хувьцаа босгож санхүүжилт олох боломжийг хаасан шийдвэр болсон. |
24tsag.mn
Сэтгэгдэл (12)