УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордны В танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Одоогоор Төрийн ордны А танхимыг "Чингис хааны нэрэмжит танхим", Б танхимыг "Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхим" гэж тус, тус нэрлэж буй. Харин В танхимыг ямар нэгэн байдлаар нэрлээгүй байгаа юм. Тиймээс Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд тус танхимыг түүнийг нэрэмжит болгох хүсэлтэй байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү саналдаа тусгажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)