Хүн амын тооллогын олон улсын 28 дугаар бага хурал АНУ-ын Минниполис хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ үеэр хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.
Үүнд: 2018 онд зохион байгуулагдах 29 дүгээр бага хурлыг Вьетнам улсад хийхээр шийдвэрлэж, Нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга нарыг сонгосон байна. Ази, Америк, Номхон далайн орнуудын үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр Энэтхэг улсын тооллогын товчооны дарга ноён Mr.Sailesh сонгогдож, дэд ерөнхийлөгчөөр 2 дахь удаагаа Үндэсний статистикийн хорооны ХАОСТТ-ны дарга А.Амарбал, нарийн бичгийн даргаар БНСУ-ын статистикийн сургалтын институтын дарга ноён Бонхо Чой нар сонгогджээ.