Гурван жил Чингисийн гэх нэрийг зүүсэн Улаанбаатарын төв талбай өчигдөр албан ёсоор нэрээ өөрчилж, хуучин нэрээ авав. Нэг үгээр хэлбэл МАН засгийн эрхэнд гарч хүслээ гүйцэлдүүлэн төв талбайн нэрийг өөрчилж чадлаа.
Уг нь талбайн нэр Чингисийнх байна уу, Сүхбаатарынх байна уу гэдэг тийм ч чухал биш. Үүнийг ард түмэн эхнээсээ хэлж, шүүмжилж ирсэн. Засаг төрд энэ мэт аливаа газар, байгууллагын нэрийг өөрчилж тоглохоос өөр хийх ажил байдаггүй юм уу гэх шүүмжлэл ч байнга гардаг. Энэ нь яах аргагүй үнэний ортой.
Сонгуулийн үр дүнгээр байгуулагдах эрх барих нам эвслүүд ард түмэн, улс эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ хэмээн амлалт өгч, мөрийн хөтөлбөрөө боловсруулан сонгогддог. Гэвч засгийн эрхэнд гарангуутаа ард түмэнд өгсөн амлалтаа мартаж, намын эрх ашгийг гүйцэлдүүлдэг нь нууц биш.
Үүний нэгэн жишээ төв талбайн нэрийг өөрчилж, хуучин нэрийг нь сэргээсэн явдал байв. Мөн яам, агентлагын нэрийг өөрсдийн хүссэнээрээ өөрчилж байна. Уг нь энэ мэтээр нэр солихоос чухал ажлууд олон бий. Үүний оронд тулгамдсан томоохон бүтээн байгуулалт, бодлогын ажлуудаа тэс дараатайгаар хийж эхэлбэл ард түмэн алга ташин баяр хүргэхсэн.
Өнгөрсөн жил тус байгууламж тартагтаа тулж 24 цаг сул зогсолт хийн улмаар нийслэлчүүдийн бохир усыг Туул голруу зутгасан гашуун түүхийг хүртэл амсаад амжсан билээ.
Тухайлбал төв цэвэрлэх байгууламж аюулын харанга дэлдээд тав зургаан жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд өмхийгөө сэнгэнүүлсэн ч өрхөө татахчихгүйхан аваарын байдалтай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тодруулбал 52 жилийн настай төв цэвэрлэх байгууламж нь анх байгуулахдаа хоногт 4500 м3 бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хирээр хүчин чадлаа нэмэгдүүлж, 1979, 1986 онуудад тус тус өргөтгөл хийн хоногт 20 000 м3 ахуйн бохир ус хүлээн авч 90-92 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна. Мөн Испаниулсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлж, агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилжээ.
Гэвч хэдэн жилийн өмнөөс Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, үйл ажиллагаа нь доголдож нийслэлчүүдийг өмхийгөөрөө утах болсон. Харин “АСЕМ-11”-ийн буянаар өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаж, цэвэрлэх байгууламжийг засварлах 8.1 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэсний үндсэн дээр өнөөдөр арай танагтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэсэн ч энэ нь зөвхөн гал намжаасан ажил бөгөөд бүрэн шинэчлэх шаардлагатай гэдгийг тухайн байгууламжийн удирдлагууд хэлдэг.
Гэтэл аль ч засгийн үед эрхэм гишүүд, албаны хүмүүс төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, сүрийг үзүүлдэг ч асуудлыг шийдэж дөнгөөгүй. Энэ удаа ч бас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зарим гишүүд цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцахаар очсон байна. Гэвч Ц.Гарамжав, Б.Батзориг нар зорилгоо биелүүлж чадалгүй замын голоос буцаж ухарсан сурагтай. Зөөлөн сэнтийд заларч, Зайсангийн цэвэр агаар амьсгалдаг эрхмүүдэд цэвэрлэх байгуламжийн өмхий үнэрийг авах үнэхээр бэрх байсан биз. Гэтэл тэр л өмхийгөөр нийслэлчүүд тэр чигээр амьсгалж, хордсоор олон жилийн нүүрийг үзлээ. Тэр ч байтугай өнгөрсөн жил тус байгууламж тартагтаа тулж 24 цаг сул зогсолт хийн улмаар нийслэлчүүдийн бохир усыг Туул голруу зутгасан гашуун түүхийг хүртэл амсаад амжсан билээ.
Төр засгийн эрхийг барьж буй эрхмүүд талбайн нэрийг өөрчилж "тоглохоор" ядаж эхний ээлжинд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг эрчимтэй хийгээсэй гэдгийг энд дахин өгүүлье.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)