"Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдаж "Оюутолгой" компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд болох Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл тэдний оронд ямар хүмүүсийг томилох эсэх нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Одоогоор Д.Ганболдын оронд Б.Мөнхбаатар "Эрдэнэс Оюутолгой"-н захирлаар томилогдоод байна. Харин Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарын оронд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарын нэр яригдаж байгаа аж. Д.Дэмбэрэлийг томилох нь бараг тодорхой болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Түүний хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байсан мөн эдийн засагч мэргэжилтэй юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (23)