Дэлхийн Шатрын Холбооны их чуулганы хуралдаанаар зарим шатарчид, шүүгчид, зохион байгуулагч нарт Олон улсын цол хүртээлээ.
Манай улсаас Сумъяагийн Билгүүнд ОЛОН УЛСЫН МАСТЕР, Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Цэрэндоржийн Сайнбаярт ОЛОН УЛСЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ цол тус тус хүртээжээ.
С.Билгүүн нь Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн, Чех улсад явагдсан CZECH OPEN 2015 - A - GM open, Польш улсад явагдсан MIGUEL NAJDORF INTERNATIONAL CHESS FESTIVAL grupa A тэмцээнүүдэд амжилттай оролцон Олон улсын мастерын 4 норм биелүүлэн, Дэлхийн Шатрын Холбооны чансаагаа 2400-д хүргэсэн юм.
Харин Ц.Сайнбаяр 2015 онд Өмнөд Солонгос улсын Сувон, 2016 онд Монгол улсын Улаанбаатар хотноо явагдсан Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн,2015 онд Улаанбаатар хотноо явагдсан 16 хүртэлх насны Дэлхийн Шатрын Олмпиадыг амжилттай удирдан зохион явуулж, Олон улсын зохион байгуулагчийн семинарт амжилттай дүн үзүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)