Дорнод аймагт малын боом өвчин гарч, гурван иргэн боом өвчний халдвар авсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл халдвар авсан иргэдээс авсан дээжээс боом өвчний халдвар авсан болох нь тогтоогдсон байна.
Тэд одоогоор аймгийн бүсийн оношлогооны төвийн халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжираад байгаа аж. Харин боом өвчин гарсан Хэрлэн сумын өвчинтэй малыг устгалд оруулснаар хорио цээрийн дэглэмийг цуцалжээ.