БНСУ-ын Цагаачлалын албанаас визний хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь өршөөл үзүүлэх аяныг зарласан билээ. Тэгвэл аяны хугацааг энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгажээ.
Ингэснээр визний хугацаагаа хэтрүүлэн оршин сууж буй гадаадын иргэд дээр дурдсан хугацаанд сайн дураараа нутаг буцах тохиолдолд БНСУ-д буцаж орох эрх нь нээлттэй болох юм.