Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн зөвлөгөөнийг есдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэв.
Анхан шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд Бадамын Батзориг, Ванчигдоогийн Жавхлан, Цэвэгмэдийн Сумъяа, Шадравын Төгсгэрэл нарыг, Давж заалдах шатны шүүхийн шүүгчид Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд Лувсангийн Баяраа, Гомбожавын Бямбажав, Чимэдрэгзэнгийн Оюунцэцэг нарын нэрсийн жагсаалтыг тус тусын тооллогын төв комиссоос баталлаа.
Есдүгээр сарын 26-ны өдрийн Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр нэр дэвшигчдээс санал хураалт явуулж олонхын санал авсан тус бүр нэг хүний нэрийг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өргөн мэдүүлнэ.
Эх сурвалж: ШЕЗ
Сэтгэгдэл (2)