Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат энэ сарын 22-ны өдөр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, ялангуяа шинжилгээ өгөх иргэдэд дугаар тараахад дараалал үүсч иргэдийг бухимдуулдаг. Тэгвэл энэ асуудлыг эн тэргүүнд ямар нэгэн хөрөнгө мөнгө шаардахгүйгээр шийдвэрлэх арга замуудыг ярилцсан юм. Тодруулбал, шинжилгээ өгсөн иргэдийн хариуг цахим хэлбэрээр өгөх нөхцлийг бий болгох, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн ЭМТ-үүдийн эмч нарыг түргэвчилсэн оношлуурын сургалтанд харуулах, ЭМГ-т байрлах Амбулатор 2-ын үзлэгийг өргөжүүлж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж Поликлиник 2 байгуулж хуучин Дарханы буюу 1-8 дугаар иргэдэд хоёрдогч шатлалын эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах зэрэг тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах арга хэмжээг авахаар боллоо.
Түүнчлэн Нэгдсэн эмнэлэгийг газраа өргөтгөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдэд ая тухтай орчин бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хийх чиглэлийг тус эмнэлэгийн удирдлагуудад өгсөн юм.
Лабораторийн тасгаар элэгний В, С вирус илрүүлэх, цус шээсний ерөнхий шинжилгээ, нян судлал буюу бактерлоги зэрэг 10 орчим шинжилгээг авч байгаа бол поликлиникээр 24 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг өдөрт 400 орчим иргэнд үзүүлдэг байна.
Сэтгэгдэл (2)