Увс аймагт есдүгээр сарын 21-25-ний өдрүүдэд БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ойн хүрээнд энэ сарын 22-ны өдөр эрдэм шинжилгээний хурал боллоо. Ю.Цэдэнбал агсны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монгол улсын тусгаар тогтнол, нийгэм, эдийн засаг, соёлын салбарт оруулсан хувь нэмэрийг тодруулан гаргах, энэ талаар ард иргэд хийгээд хүүхэд залууст үнэн зөв мэдээлэл өгөх зорилгыг агуулсан энэхүү хуралд ОХУ-ын төлөөлөгчдөөс гадна багш, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж өргөнөөр оролцов.
Харин өнөөдөр Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн хурал зэрэг арга хэмжээнүүд болж байна. Цэцэг өргөх ёслолд Төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг спортын алдартнууд, ИТХ-ын төлөөлөгчид, Бал даргын төрөл төрөгсөд, анд нөхөд, ОХУ-ын зочид төлөөлөгчид, ахмад буурлууд, албан байгууллагууд оролцлоо.
Маргааш Ю.Цэдэнбал даргын төрсөн нутаг "Цагаан бураа"-д гэрэлт хөшөөний нээлтийн үйл ажиллагаа, хүчин 64 бөхийн барилдаан, хүндэтгэлийн концерттой.
Сэтгэгдэл (15)