Монгол Ардын нам өмнөх парламентын үед баталсан "Хамтын тэтгэвэр"-ийн тухай хуулийг цуцалж оронд нь "Насны хишиг" гэх тэтгэмжийг олгохоор боллоо. Үүнийгээ ч Засгийн газрын хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэв. Удахгүй холбогдох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барих юм байна.
“Насны хишиг” болон "Хамтын тэтгэвэр"-ийн хууль хоёулаа ахмад руу чиглэсэн. Харин дээрх хуулиуд юугаараа ялгаатайг 24VS24 буландаа онцолж байна.
Хамтын тэтгэвэр
- Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний эхнэр эсхүл нөхөрт авч байсан тэтгэврийг үргэлжлүүлэн олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
- Өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан тохиолдолд түүний тэтгэврийг эхнэр, нөхөр нь өвөлж авах эрх үүснэ. /15 жил хамт амьдарсан байх/
- Цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний тэтгэврийг түүний эхнэр, нөхөр нь өвөлж авах эрх үүснэ /15 жил хамт амьдарсан байх/
- Хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй Монгол Улсын иргэн байх гэж заажээ.
- Тэтгэвэрт гарсан эхнэр нөхрүүд нэгнийхээ тэтгэврийг өвөлж авах эрх үүсэх юм. Ингэхдээ хань ижилээ алдсан тэтгэврийн насныхан сар бүр дунджаар 200 мянган төгрөг өөрийн тэтгэвэр дээр нэмж авах боломж бүрдэх байжээ.
|
"Насны хишиг" Санаачилсан нам: Монгол Ардын нам
- Сум, тосгон, хороо, багт Ахмадын өргөө ажиллуулж, холбогдох зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх
- Ахмадын зориулалттай нийтийн орон сууц, “Монгол гэр” хөтөлбөр хэрэгжүүлэх
*- “Насны хишиг”-ийг 70-аас дээш настай ахмадад хагас жил тутамд, цаашдаа эдийн засаг сэргэх үед улирал тутам олгох зэргийг тусгажээ.
- Нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээ нь ахмадын нас 70-80 бол 100 мянган төгрөг, 80-90 настай бол 200 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 300 мянган төгрөгийн Насны хишгийг жилд хоёр удаа, цаашид эдийн засгийн нөхцөл байдал сэргэвэл улирал бүр олгохоор төлөвлөжээ. |
24tsag.mn
Сэтгэгдэл (29)