Нийслэлийн Засаг даргын захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/321 тоот "Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай" захирамжийн дагуу хяналт шалгалт хийгдэж байна.
Дүүрэг бүрийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд дээрх захирамжийн дагуу ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчид хууль бусаар тээвэрлэж явсан тарваганы есөн түүхий тулмыг илрүүлэн, хураан авчээ.