Увс аймагт БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, 20-р зууны манлай улс төрч, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ойн хүрээнд өнөөдөр түүний төрсөн газарт босгосон гэрэлт хөшөөний нээлт боллоо. Гэрэлт хөшөөний нэг талд “Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Ю.Цэдэнбал нь XV жарны гал луу жилийн намрын дунд улаагчин тахиа сарын 21-ний өдөр ЦАГААН БУРАА хэмээх энэ газар мэндэлжээ” мэндэлсний 100 жилийн дурсгалд зориулав" гэж бичсэн бол нөгөө талд нь Уйгаржин Монгол бичгээр “Чингисийн тулганд ассан гал унтрах ёсгүй Юмжаагийн Цэдэнбал” хэмээн суут хүмүүний үгийг сийлжээ.