УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр Дархан-Уул, Сүхбаатар, Өмнөговь аймгийн хэд, хэдэн тойрогт ИТХ-ын сонгууль маргаантай явагдаж энэ нь шүүхээр тогтоогдсон байна. Тиймээс маргаантай тойргуудад дахин сонгууль явуулахаар болжээ. Тухайлбал, Дархан-Уул аймагт 15 бие даагчийг аймгийн сонгуулийн хороо нь бүртгээгүй гэх маргааныг шүүхээр хянан хэлэлцээд аймгийн сонгуулийн хороог буруутай гэж үзсэн байна. Харин Өмнөговь аймагт ИТХ-ын сонгуулийн хоёр тойрог, Сүхбаатар аймагт ИТХ-ын сонгуулийн нэг тойрогт маргаан гарч, шүүхээр буруутай нь тогтоогджээ.
Маргаан гарсан тойрогт явуулах дахин сонгуулийг аравдугаар сарын 19 буюу сум,дүүргийн ИТХ-ын өдөр хамт зохион байгуулна.