УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж УИХ-ын чуулганы хуралдааны цагийг өөрчлөх захирамж гаргажээ. Захирамжид "УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн пүрэв, баасан гаригт өглөө 10.00 цагт эхэлж үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосугай. Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосугай" гэжээ
УИХ-ын чуулганы хуралдаан өмнө нь 09.00 цагт эхэлж 14.00 цагт завсарладаг байсан билээ.
Т.Энхэлээ