Авлигатай тэмцэх газар 2016 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.
Нийт 21 гомдол, мэдээллийг шалгаад 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоо ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Харин 3 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэсэн бөгөөд одоогоор 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.