Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өчигдөр болсон Ноён уулын лицензийг хүчингүй болгох тухай шүүх хурал хойшилжээ.
Тодруулбал, шүүх хуралд хариуцагчаар оролцож байгаа “Сентерра Гоулд” ХХК-ийн төлөөлөл шүүгчээс татгалзсан шалтгаанаар шүүх хурал тодорхойгүй хугацаагаар дахин хойшилсон байна.
Хэргийг талаар эргэн сануулахад, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршидог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан. Хэргийн хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс татагдаад байгаа бол шүүгчээр Ц.Сайхантуяа, А.Насандэлгэр, М.Батзориг оролцож байгаа юм.