Аки башёд бэртлийн улмаас оролцож чадахгүй Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо ирж, эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болжээ.
Тодруулбал тэрээр өнгөрсөн долдугаар сарын башёгийн үеэр баруун хөлийн эрхий хуруундаа бэртэл авч зуны тойргийн барилдааны үеэр сэдэрснээр мэс засалд орох шаардлагатай болсон билээ.
Тиймээс энэ сарын 8-ны өдөр их аварга албан ёсны мэдээлэл хийж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн юм. Эмч нарын зөвөлснөөр тэрээр яаралтай мэс засалд орж, мэс ажилбар амжилттай болсон аж. Харин тэрээр тун удахгүй эх орондоо ирж, биеэ тэнхэртэл эмчилгээгээ үргэлжлүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл (1)