Өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 311 дуудлага бүртгэгджээ. Түүнчлэн автобусны жолооч явган зорчигч мөргөн гэмтээсэн хэрэг дахин гарсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвийн урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 49 настай эмэгтэй Ө-г мөргөж гэмтээжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны буудал дээр "Тэнүүн огоо" ХХК-ийн "H.Aero City" маркийн автобусны жолооч Б нь зорчигч 43 настай эмэгтэй Ц-г унагаж гэмтээсэн хэрэг тус тус гарсан байна.
Сэтгэгдэл (1)