09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
09:30 цагт: “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-т зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулна.
10:00 цагт: Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
11:00 цагт: Шонхор Тауэрийн 12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурал хийнэ.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд олон улсын ахмадын өдөрт зориулан ахмадуудын асуудлаар НЭМХ-ээс мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас бохирын асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Чингис хааны нэрийг архи тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж Хаадын сангаас мэдээлэл хийнэ.
12:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэд залуусыг хог цэвэрлэхээр ирэхдээ номтой ирэхийг уриалж байгаа аж.
12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Төмөр замын даргын асуудлаар дуучин Ц.Бямбажав нар мэдээлэл хийнэ.
13:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд дахин төлөвлөлтийн холбооноос дахин төлөвлөлтийн явцын талаар бодит мэдээлэл хийнэ