Тусгаар тогтнолын ордонд өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдсан байна. Хуралдаанаар орон нутгийн сонгуулийн өмнө намын дотоод асуудлаа нухацтай хэлэлцэж, сонгуульд хэрхэн оролцох талаараа ярилцжээ.
Тус нам УИХ-д олонх болсон цагаасаа хойш Удирдах зөвлөлийн хурлаа Төрийн ордонд хийж байсан ч энэ удаа мэдээлэл алдагдахаас сэргийлж ийнхүү Тусгаар тогтнолын ордонд хуралджээ.