Өчигдөр Москва хотноо Улаанбаатар Төмөр Зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал боллоо. Хуралдаанаар УБТЗ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэхээр байсан юм. УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргад нэр дэвшүүлсэн ч ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан байна.
Ингэснээр одоогийн УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар, ерөнхий инженер Г.Сэрээнэндорж нар үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой болжээ. Л.Пүрэвбаатарын хувьд гурван жилийн хугацаатайгаар уг ажилд 2014 онд томилогдсон юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)