Эверестийн ноён оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин, гавьяат тамирчин Б.Гангаамаа өнөөдөр Аялал жуулчлалын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнууллаа. Тэрээр өөрийн цахим хуудаснаа "Монголын аялал жуулчлалын салбарт буюу Монголиа экспедишнс компанид 10 жил тогтвор суурьшилтай ажилласаны үр дүнг үнэлж Дэлхийн аялал жуулчлалын өдрөөр салбарынхаа дээд шагнал болох "Аялал жуулчлалын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнагдлаа. Хамт олондоо баярлалаа." хэмээжээ.