Mонгол ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Элэгний С вирусийн эмчилгээний талаар “Омбол” ХХК-иас хэвлэлийн хурал зарлалаа.
11:30 цагт Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан төв”-өөс байгалийн гамшигт өртсөн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахаар “Хүүхэд бүр гэгээн тавилантай” аян өрнүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Хот суурин ус хангамж ариутгах татуурга ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт “Эв санаа” үйлдвэрчний эвлэлээс БНХАУ-тай гэрээ хийгээд нэг жил болж буй асуудлаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
Монголын Архитекторын эвлэлийн байранд
09:00 цагт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үе үеийн Архитектуруудтай уулзаж барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаар уулзаж ярилцана.
10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ.
10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Зөвлөн туслая" өдөрлөгийн арга хэмжээг Дүнжингарав төрийн үйлилгээний төвд зохион байгуулна.
12:00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд тус дацан үүсч байгуулагдсаны 280 жилийн ой үйл ажиллагааны талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө
14:00 цагт "Face of Beauty International 2016" олон улсын тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал The Grand Hill зочид буудалд болно.